Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ТАНИЛЦУУЛГА

 

Компанийн түүх, бүтэц, үйл ажиллагааны схем
Ноос, ноолуур бэлтгэх аж ахуй
Ноос боловсруулах, эсгийний үйлдвэр
Ээрмэл утасны үйлдвэр
Нэхмэлийн үйлдвэр

 

Компанийн товч танилцуулгыг PDF форматаар энд дарж үзнэ үү.
Хэрвээ PDF файл нээгдэхгүй бол доорх программыг татаж ашиглана уу.
 

 

Компанийн видео танилцуулга

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 

 

Монгол улсын ноос боловсруулах үйлдвэрлэлийн салбарт жилд 16-18 мянган тн ноос бэлтгэгддэг бөгөөд үүний 4000 орчим тн нь бүдүүвтэр, үлдсэн 12-14 мянган тн бүдүүн ноос байдаг байна. Өнгөрсөн хугацаанд бүдүүвтэр ноосоор хивс, хивсэнцэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд бүдүүн ноосны багахан хэсгийг эсгий, нэхээсгүй эдлэлийн үйлдвэрт ашиглаж ирсэн. Манай компани нь 2012 онд хөгжингүй орны дэвшилтэт техник технологийг Монгол улсад нэвтрүүлснээр ашиглагдахгүй байсан бүдүүн ноосыг ашиглаж нарийн номерын ээрмэл утас үйлдвэрлэж эхэлсэн.

Үйлдвэрийн жилийн хэрэгцээт түүхий эдээ цаг тухайн үед нь хангалттай хэмжээгээр нөөцөлж авахын тулд бэлтгэн нийлүүлэгчдийн цар хүрээг малчдын нөхөрлөл хоршоодтой шинээр түнших замаар шийдвэрлэж, аажимдаа малчид үйлдвэртэй шууд харьцдаг хэлбэрт оруулах асуудал бидний эрхэм зорилго юм.

2011-2013 он Могол Ноос компаний хувьд бэлтгэн нийлүүлэлтийн сувгийг сайжруулах, бэхжүүлэхэд чухал жил болсон.

Бид 2012 оны эхэнд ноос ноолуурын нийлүүлэлт нэмэгдэх үеэр бэлтгэн нийлүүлэгчдийг татахын тулд дараахь арга хэмжээнүүдийг авч ажилласан.

  • Түүхий эд бэлтгэлийн үеэр малчид, малчдын баг, болон бусад ноос ба ноолуур нийлүүлэгчдийг дэмжих компанийн төлөвлөгөөг танилцуулан, хамтын ажиллагааг эхлүүлсэн.
  • Цаашид бэлтгэн нийлүүлэлтийн тогтвортой бааз суурийг бүрдүүлж чадах малчид, малчдын багаас урамшуулалт үнээр түүхий эд худалдан авах
  • Бэлтгэн нийлүүлэлтийн системийн найдвартай бөгөөд жигд чанартай байдлыг хангахад хөрөнгө оруулалт хийх
  • Бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээний эзэн компанитай ажиллах, уг хамтын ажиллагааны давуу талуудыг ард иргэдэд ойлгуулан, малчдыг идэвхжүүлэх зорилгоор компанийн зүгээс малын эрүүл мэнд, үржүүлгийн ажилд анхаарсан. 
  • Хөдөө орон нутгаас ноос, ноолуур бэлтгэн нийлүүлэн хамтарч ажилладаг түншүүдтэйгээ үйл ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх, шинээр түншүүдтэй болох талаар ажилсан.
  • Орон нутагт түүхий эдийн агуулах засварлах, анхан шатны ангилан ялгалт хийлгэх замаар ажлын байрыг бий болгосон.

Бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлснээр компанид дараах үр дүн, ашиг тусыг авчирдаг.

  • Үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн ашиглах түүхий эдийн нөөц хангагдана.
  • Бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг байгуулан, хөгжүүлснээр компанийн урт хугацаат тогтвортой үйл ажиллагаа хангагдана.
  • Хамтын ажиллагааны үр дүнд  бэлтгэн нийлүүлэгчдийн мэдлэг, дээшилж, хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдэнэ.
  • Гэрээний зүйлүүдийг заавал дагаж мөрдөх шинэ хэлбэрийн хамтын ажиллагааг нэвтрүүлснээр тухайн орон нутгийн бизнесийн бусад чиглэлүүд хөгжих үндэс болно. Хамтын ажиллагааны үр дүнд малчид үйлдвэртэй шууд харьцаж ажилласнаар малчдын эдийн засаг сайжирна.

 

 
 
ТАНИЛЦУУЛГА БҮТЭЭГДЭХҮҮН АЖЛЫН БАЙР ХАЯГ
  • Ноос ноолуур бэлтгэх аж ахуй
  • Ноос боловсруулах, эсгийний үйлдвэр
  • Ээрмэлийн утасны үйлдвэр
  • Нэхмэлийн үйлдвэр
  • Бохир ноолуур
  • Цэвэр ноолуур
  • Бохир ноос
  • Цэвэр ноос
  • Хонь ямааны хялгас
  • Бүх төрлийн утас
  • Оператор
  • Ээрэгч
  • Ялгагч
  • Чанар шалгагч
  • Холигч

ТӨВ ОФФИС :

Монгол улс, Улаанбаатар-16064
Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол
Амарсанаагийн гудамж (Модны-2), NDN Бизнес Төв 401 тоот
Утас/Факс : +976-7000-3264, E-mail : info@mogolnoos.mn, mogolnoos@yahoo.com

НООС, НООЛУУР УГААХ, САМНАХ, УГААСАН НООС НООЛУУРЫН ХЯЛГАС ЯЛГАХ, ЭСГИЙНИЙ ҮЙЛДВЭР :
Монгол улс, Төв аймаг, Баянцогт сум, 2-р баг

ЭЭРМЭЛ УТАСНЫ ҮЙЛДВЭР :
Монгол улс, Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг
Утас : +976-7027-3537, Факс : +976-7000-3264