Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ТАНИЛЦУУЛГА

 

Компанийн түүх, бүтэц, үйл ажиллагааны схем
Ноос, ноолуур бэлтгэх аж ахуй
Ноос боловсруулах, эсгийний үйлдвэр
Ээрмэл утасны үйлдвэр
Нэхмэлийн үйлдвэр

 

Компанийн товч танилцуулгыг PDF форматаар энд дарж үзнэ үү.
Хэрвээ PDF файл нээгдэхгүй бол доорх программыг татаж ашиглана уу.
 

 

Компанийн видео танилцуулга

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 

Монгол орны мал аж ахуйн гаралтай гол түүхий эд болох хонь тэмээний ноосонд гүн боловсруулт хийж дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц чанартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад дотоодын зах зээлд борлуулах экспортын баримжаатай компани болох

Дундардаг шар алтнаас
Ундардаг цагаан алт үнэтэй
Уран гар, ноос нийлэхэд
Улс Монголын ирээдүй гэрэлтэнэ.

 

“Могол ноос” ХХК нь 1995 оноос хонины ноосыг бэлтгэн боловсруулахгүйгээр экспортонд гарган ажиллаж байгаад 2001 оноос ноос боловсруулах үйлдвэр байгуулж, түүнээс хойш 10 жил тасралтгүй ажилласнаараа түүхий эдийг бэлтгэх арвин их туршлагатай, байнгын бэлтгэн нийлүүлэгч орон нутгийн түншүүдтэй, мөн компанийн биет төлөөлөгчдийг аймгуудад ажиллуулан түүхий эдээ бэлтгэдэг болсон юм.

Үйлдвэрлэлийн байршлын хувьд эсгий, ноос ноолуур угаах, самнах үйлдвэр Төв аймгийн Баянцогт сумын нутагт УБ хотоос 90 км зайд, баруун аймгууд руу явдаг хучилттай автозамаас 18 км-т, ээрмэлийн үйлдвэр Төв аймгийн Зуун мод хотод жилд 200тн нарийн номерийн ноосон ээрмэл утас үйлдвэрлэх шинэ үйлдвэрийг ашиглалтанд өгсөн. Энэ үйлдвэрийн ээрмэл утсаар ноосон даавуу үйлдвэрлэх 3-4 үйлдвэр Монгол улсад байгуулах боломжтой юм.

Үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах барилга обьект нь байнгын гэрэл цахилгаан, дулаан сантехник, цэвэр бохирын иж бүрэн шугам гэх мэт дэд бүтцээр сайн хангагдсан. Мөн түүхий эд болон шаардлагатай сэлбэг хэрэгслээ татан авах зах зээлтэй ойр байршсан нь үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах таатай боломж нөхцөл болдог.

“Могол ноос” ХХК-ний хонины угаасан бүдүүвтэр ноос нь дотоод гадаадын хивсний үйлдвэрийн гол түүхий эд бөгөөд Эрдэнэт хивс ХК, УБ хивс ХК, БНХАУ, БНСУ, БНЭУлсад экспортод тогтмол гаргасаар ирсэн.

Мөн ноос угаах үйлдвэрийн дэргэд 2006 онд Эсгийний үйлдвэр, 2011 онд ноос ноолуурын хялгас ялгах үйлдвэр, 2012 онд  Төв  аймгийн  Зуунмод   хотод Ээрмэл  утасны  үйлдвэр  байгуулан ажиллаж байна. Уг үйлдвэрийн эсгий нь чанар сайтай учир борлуулалт сайн байдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд УБ хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн гэр хорооллын монгол гэрийг дулаалах төсөлд оролцож  2009 онд 150 гэрийг, 2010 онд 620 гэрийг, 2011-2012  онд 2150  гэрийг   дулаалсан юм. Иймд манай бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээ жилээс жилд өсөж байна.

Үйлдвэр нь байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй 10 жил ажилласан тул үйлдвэрт ажиллах боловсон хүчин, мэргэшсэн ажилчидтай болжээ.  Үйлдвэрийн үйл ажиллагааны явцад бүтээгдэхүүний чанар байдлыг шалгаж байх иж бүрэн лаборатори ажиллаж байдаг. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь жигдэрч тодорхой хэмжээнд гадаад дотоодын зах зээлд нэр хүндтэй болсон билээ.

ТАНИЛЦУУЛГА БҮТЭЭГДЭХҮҮН АЖЛЫН БАЙР ХАЯГ
  • Ноос ноолуур бэлтгэх аж ахуй
  • Ноос боловсруулах, эсгийний үйлдвэр
  • Ээрмэлийн утасны үйлдвэр
  • Нэхмэлийн үйлдвэр
  • Бохир ноолуур
  • Цэвэр ноолуур
  • Бохир ноос
  • Цэвэр ноос
  • Хонь ямааны хялгас
  • Бүх төрлийн утас
  • Оператор
  • Ээрэгч
  • Ялгагч
  • Чанар шалгагч
  • Холигч

ТӨВ ОФФИС :
Монгол улс, Улаанбаатар-16064
Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол
Амарсанаагийн гудамж (Модны-2), NDN Бизнес Төв 401 тоот
Утас/Факс : +976-7000-3264, E-mail : info@mogolnoos.mn, mogolnoos@yahoo.com

НООС, НООЛУУР УГААХ, САМНАХ, УГААСАН НООС НООЛУУРЫН ХЯЛГАС ЯЛГАХ, ЭСГИЙНИЙ ҮЙЛДВЭР :
Монгол улс, Төв аймаг, Баянцогт сум, 2-р баг

ЭЭРМЭЛ УТАСНЫ ҮЙЛДВЭР :
Монгол улс, Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг
Утас : +976-7027-3537, Факс : +976-7000-3264