Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ТАНИЛЦУУЛГА

 

Компанийн түүх, бүтэц, үйл ажиллагааны схем
Ноос, ноолуур бэлтгэх аж ахуй
Ноос боловсруулах, эсгийний үйлдвэр
Ээрмэл утасны үйлдвэр
Нэхмэлийн үйлдвэр

 

Компанийн товч танилцуулгыг PDF форматаар энд дарж үзнэ үү.
Хэрвээ PDF файл нээгдэхгүй бол доорх программыг татаж ашиглана уу.
 

 

Компанийн видео танилцуулга

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 

Ноос угаах үйлдвэр нь 2001 онд байгуулагдан, байгуулагдсан цагаасаа  тасралтгүй ажиллаж жилд 450-500 тн угаасан ноос үйлдвэрлэж дотоод, гадаадын хивсний үйлдвэрүүдэд нийлүүлж байсан. 2007 онд сүүлийн үеийн иж бүрэн ноос угаах шугамыг шинээр нэмж ашиглалтанд өгч ажиллуулснаар үйлдвэрлэлийн хүчин чадал 2 дахин нэмэгдэж, 2 угаах үйлдвэртэй болсон.

Техник тоног төхөөрөмжийн хувьд орчин үеийн шаардлага хангасан ноос угаах иж бүрэн 2 шугамтай жилд бүрэн хүчин чадлаараа ажиллахад 1800-2000 тн угаасан ноос гаргах хүчин чадалтай, цахилгаан, дулаан, сантехник, цэвэр бохирын иж бүрэн шийдэлтэй үйлдвэр юм. Жилдээ 850,0-1350,0 сая төгрөгний борлуулалт хийж, улсын төсөвт   жилд 33,0-102,3 хүртэлх сая төгрөгний татвар төлж байна.

2001-2010 он хүртэл үнээний фирмийн зориулалттай байрыг засварлан ноос угаах үйлдвэр байгуулан ажиллаж байсанг хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэлийн барилга обьект, техник, технологит их засвар шинэчлэл хийсний үр дүнд тус үйлдвэрт төдийгүй ХАА-н салбарт томоохон өөрчлөлт бий болж малчид үйлдвэрлэгчид ШУ-н байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж эцсийн бүтээгдэхүүнд чанарын болон технологийн дэвшил гаргасан.

•Хүчин чадал: 2,000 кг/хоног
•Үйлдвэрийн талбай: Өргөн 9 метр * Урт 63 метр
•Тоног төхөөрөмж: 5 ширхэг иж бүрдэл онгоц + Хатаах машин

Ажиллах хүчний хувьд одоогийн ажиллах хүчээ чадваржуулах, мөн тухайн сум орон нутагт ажилгүй иргэдийг сургаж дадлагажуулан ажиллуулах замаар ажиллах хүчний асуудлыг шийддэг. 2013 оны байдлаар ноос угаах үйлдвэр нь орон нутгийн 30 орчим иргэдийг байнгын ажлын байраар ханган ажиллаж байна.

Түүхий эдийн нөөцөө бэлтгэхийн тулд эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үүний тулд Азийн хөгжлийн банкнаас олгож байгаа төслийн зээлд хамрагдан бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад дотоодын зах зээлд борлуулж байна.

Бид 2001 оноос 2006 он хүртэл БНХАУ-ын томоохон хивсний үйлдвэртэй 5 жил тасралтгүй ажиллаж, угаасан ноосоо $1.5-1.6-аар борлуулж байсан. 2012 оноос  БНСУ-н техник технологийг оруулж ирснээр ноос, ноолууран ээрмэл утас үйлдвэрлэж гадаад дотоодын нэхмэл сүлжмэлийн үйлдвэрүүдэд борлуулж байна.

“Могол ноос” ХХК-ний 2003-2012 онуудын
борлуулалтын орлого /сая.төг/

Графикаас харахад 2007 онд Эрдэнэт хивс, Улаанбаатар хивсний үйлдвэрийн ноосны хэрэгцээ их байсан тул экспортонд гаргаагүй болно. 2009 онд дэлхийн эдийн засгийн хямралаас болж Эрдэнэт болон Улаанбаатар хивсний хэрэгцээ бага байсан тул экспортонд гаргасан. Мөн Энэтхэг, Непал, ОХУ-д туршилтын журмаар экспортолж байсан билээ.

”Могол ноос” ХХК-ний Баянцогт суманд байрлах үйлдвэрийн зохион байгуулалт: ноос угаах, эсгий хийх үйлдвэрлэлийн барилга 2ш, ажилчдийн нийтийн байрны барилга, контор, ажилчдийн цайны газар, агуулахын 4 барилга, пүүний барилга, харуулын барилга, уурын зуухны барилга, гүний худаг гэх мэтийн 12 барилгын цогцолбор нь цэвэр бохир усны холболт, өндөр хүчдэл, холбоо радио телевизийн шугаманд иж бүрэн холбогдсон билээ. Үйлдвэрлэлийн нийт ашигтай талбай 5590 м2.

Монгол хонины ноосонд 15-30% хялгас агуулагдаж байгаа нь уг ноосоор чанар сайтай ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг хязгаарлаж байгаа төдийгүй, үйлдвэрлэлийн хялгас, сэв хаягдал боловсруулалтын явцад их хэмжээгээр хаягдаж, хэрэглэгдэхгүй болж байна.

Иймд ноос боловсруулах шинэ техник технологи тэр тусмаа хонины ноосны хялгас, сор үсэн ширхэгтийг ялгах технологийг нэвтрүүлэх, түүгээр ээрмэл үйлдвэрлэх зайлшгүй шаардлага манай ноос боловсруулах үйлдвэрүүдийн өмнө тулгараад байна.

Манай компани 2012 онд Ноос, ноолуур самнах иж бүрэн 3 толгой 10 шугам шинээр суурилуулан ашиглалтанд оруулсан. Жилд 400 тн угаасан ноос ноолуур самнах хүчин чадалтай. Шинээр орон нутгийн 24 иргэдийг байнгын ажлын байраар хангасан.

Ноос, ноолуур самнах иж бүрэн 3 толгой 10 шугам шинээр суурилуулан шинэ дамжлагыг эзэмшиж ажиллав.

•Хүчин чадал: 1,000 кг/хоног угаасан, самнаснаар 300 кг/хоног
•Үйлдвэрийн талбай: Өргөн 9 метр * Урт 63 метр
•Ашиглалтанд орсон хугацаа: 2012 он 6 сар

Манай эсгийний үйлдвэрлэлийн нэг онцлог нь уламжлалт эсгий хийдэг нүсэр хөдөлмөрийн хялбарчлан хүн, хөдөлмөр, цаг хугацаа хэмнэдэгт оршдог. Үйлдвэрлэсэн эсгий нь чанар сайтай 30-40 жилийн эдэлгээтэй, ямар ч үнэргүй байдгаараа бусдаас ялгаатай юм.

“Могол ноос” ХХК нь 2005 онд ноос угаах үйлдвэрээс ялгагдан гарсан өнгийн ба бутархай ноосоо ашиглаж эсгий хийх үйлдвэрийг ашиглалтанд өгч ажиллуулсан билээ. Эсгийний үйлдвэр нь жилд 15,000-17,000 ширхэг бор цагаан  стандартын шаардлага бүрэн хангасан чанар сайтай эсгий хийдэг юм. Эсгийний үйлдвэр ашиглалтанд өгснөөр шинээр 20 хүнийг  ажлын байртай болгосон билээ.

УБ хотын агаарын бохирдлын эсрэг гэр дулаалах төсөл хэрэгжүүлж байгаа зэргээс эсгийний эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж борлуулалт сайтай байгаа юм. Мөн монгол гэр экспортонд олноор гаргах болсон нь угаасан ноосоор хийсэн эсгийний эрэлт хэрэгцээ нэмэгдэж, гэр экспортлож буй компаниудтай хамтарч ажиллаж байна. Бидний ажиллуулж эхлээд байгаа эсгий хийх үйлдвэр нь техникийн хүчин чадлын хэмжээгээрээ манай улсад ажиллаж байгаа үйлдвэрүүд дотор эхний 1-2 багтах үйлдвэр боловч угаасан ноосоор эсгий хийж байгаа ганц үйлдвэр юм.

Эсгийний үйлдвэр

•Хүчин чадал: Жилд 25,000 – 30,000 ширхэг бор цагаан эсгий
•Үйлдвэрийн таӨргөн 11 метр * Урт 40 метр

УБ хотын гэр хорооллын болон хөдөөгийн хүн ам өсөн нэмэгдэж байгаа өнөө үед гэрийн эсгийний хэрэглээ хэвээр байна. Хэдийгээр айл өрхүүд гэр хороололд сууцны байшин барьж амьдрах нь түгээмэл боловч эсгий гэрээ хэрэглэсээр байна. УБ хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжсэн  гэр хорооллын өрхүүдийг дулааны алдагдлыг бууруулж гэрийг дулаалах төсөлд амжилттай оролцож 2009 онд 150 гэрийг эсгийгээр дулаалсан.

Энэхүү төсөл нь 2010 онд мөн 3600 айлыг дулаалах болсон тул төслийн тендерт оролцож 620 айлыг дулаалсан. 2011-2012 онд  Мянганы сорилтын сангийн цэвэр агаар төсөлд оролцож 2150 гэр дулаалах ажлыг гүйцэтгэж нийт 2770 айлыг дулаалсан.

•2014 оноос хот хөдөөгийн гэр, аялал жуулчны бааз, гадаадад экспортлох гэрийн эсгийний хэрэгцээг хангана.
•Угаасан ноосоор эсгий хийсний үр дүнд монгол гэр экспортонд гарахдаа эсгийгээр бүрэх хот суурин газрын иргэд эрт дээр үеээс хэрэглэж заншсан хүний эрүүл мэндэд ихээхэн ач тустай эсгий гудсыг худалдан авах боломжыг бий болгосон.
•Цаашид хонины ноосны самналтаас их хэмжээгээр гарч байгаа хялгасыг бодын хөөвөртэй хольж барилгын дулаалгын эсгий үйлдвэрлэх шинэ үйлдвэрийг монгол улсад байгуулах боломж нээгдсэн.

 

Мөн манай компани нь 2005 оноос Монгол гэрийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн монгол гэрийн хэв шинжийг бүрэн хадгалсан цуулбар унь ханатай, иж бүрэн сийлбэртэй, хуурай модоор хийсэн хаалга тоонотой гэрүүдийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэсээр ирсэн. Монгол гэрийн хийц элементүүдийг дотооддоо хийж захиалагч байгууллагуудын саналыг тусгаж харилцан ажилладаг.

Манай компани нь монгол гэр үйлдвэрлэхэд шаардлагатай , техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ажиллах хүчнээр бүрэн хангагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хүлээлгэн өгсөн гэрүүдээ чанарын хувьд сайнаас онц дүнтэй хүлээлгэн өгч захиалагч байгууллагуудын тоо өргөжин тэлсээр байна.

 
ТАНИЛЦУУЛГА БҮТЭЭГДЭХҮҮН АЖЛЫН БАЙР ХАЯГ
  • Ноос ноолуур бэлтгэх аж ахуй
  • Ноос боловсруулах, эсгийний үйлдвэр
  • Ээрмэлийн утасны үйлдвэр
  • Нэхмэлийн үйлдвэр
  • Бохир ноолуур
  • Цэвэр ноолуур
  • Бохир ноос
  • Цэвэр ноос
  • Хонь ямааны хялгас
  • Бүх төрлийн утас
  • Оператор
  • Ээрэгч
  • Ялгагч
  • Чанар шалгагч
  • Холигч

ТӨВ ОФФИС :
Монгол улс, Улаанбаатар-16064
Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол
Амарсанаагийн гудамж (Модны-2), NDN Бизнес Төв 401 тоот
Утас/Факс : +976-7000-3264, E-mail : info@mogolnoos.mn, mogolnoos@yahoo.com

НООС, НООЛУУР УГААХ, САМНАХ, УГААСАН НООС НООЛУУРЫН ХЯЛГАС ЯЛГАХ, ЭСГИЙНИЙ ҮЙЛДВЭР :
Монгол улс, Төв аймаг, Баянцогт сум, 2-р баг

ЭЭРМЭЛ УТАСНЫ ҮЙЛДВЭР :
Монгол улс, Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг
Утас : +976-7027-3537, Факс : +976-7000-3264